М.Энхсайхан, Э.Бат-үүл, Да.Ганболд, Р.Амаржаргал, Баабар нар эргэн нэгджээ

Одоогийн УИХ дахь сөрөг хүчин Ардчилсан намд "Алтан гадас", МҮДН, "Нэг-Ардчилал" зэрэг олон жижиг фракци, бүлгэмүүд байсан. Тэдгээрийн нэг болох МҮДН фракцийн хууччуул болох Ардчиллын анхдагчид болох дээрх эрхмүүд Ардчиллын үнэт зүйлээ хамгаалахаар “Боловсрол төвтэй Улс Төр” нэртэй ТББ байгуулжээ.

Тэд үүгээрээ дамжуулж туулсан зам, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургах бөгөөд өнөөдөр Цаашид ээлж дараалан, өөр өөрсдийн туршлага, үнэт зүйлээ ийн хуваалцах ажээ. 

65891857 1102942496577050 7079682279496220672 n

Ардчиллын үнэт зарчим алдагдаж байна гэх шүүмжлэл дагуулсан өнөөгийн нийгэмд ардчиллыг түүчээлсэн дээрх эрхмүүд нэгдсэн нь олон түмэн ихэд таашаагдаж, тэднээс "өөрчлөлт"-ийг хүлээх өнгө аястай сэтгэгдлүүд гарч эхэллээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.