Хоёр шүүгчийг цагдан хорих шийдвэр гарчээ
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий хоёр шүүгчийг цагдан хорих, таслан сэргийлэх тухай прокурорын хүсэлтийг хянан хэлэлцээд хүлээн авч шийдвэрлэжээ.
Хэн гэдэг шүүгчийг, хэд хоног цагдан хорих тухай шийдвэр гаргаснаа тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр тамгын газартаа хэлээгүй байна.
Өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорьсон талаар мэдээлсээр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.