БНХАУ: Аварга том хуй салхи зургаан хүний амийг авчээ

 

Хятадын Кайюань хотод лхагва гарагт аварга том хуй салхи шуурч зургаан хүн амиа алдаж 200 орчим хүн гэмтэж бэртсэн болохыг мэдээлжээ. Барилга байшингийн цонхыг хагалж, ханыг нь нураасан байна.

 

3

 

Пүрэв гарагийн байдлаар 800 гаруй аврагч хог нурангинд дарагдсан иргэдийг эрж хайх аврах ажиллагааг үргэлжлүүлжээ. Орон нутгийн захиргааны мэдээгээр Кайюань хотоос 1,600 иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлж, нурангинаас 210 хүнийг эсэн мэнд аварсан байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдэд зориулж түр орогнох дөрвөн байрыг барьжээ.

 

3

3

 

Цаг уурын судалгааны газраас Хятадын нутаг дэвсгэрт жилдээ 10-100 хүртэлх хуй салхи дайран өнгөрдөг байна. Хятадын түүхэн дэх хамгийн аюултай хуй салхи 2016 онд Жиансу мужид тохиож 98 хүний амийг авч, 800 хүн бэртэж байжээ.

 

3

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.