LIVE: Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нум сум харваж буй бичлэг

 

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын сур харваа Үндэсний сурын талбайд үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмын сурын талбай, шагайн асарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар зочиллоо.

Жил жилийн наадмаар Эрийн гурван наадмын нэг болох сур харвааны талбайд төрийн 3 өндөрлөг зочилж, гурван удаа нум сум харваж, эрхий мэргэнээ сорьдог уламжлалтай. Энэ уламжлалыг 2014 оны Үндэсний их баяр наадмаар сэргээсэн аж. 

viber image 2019 07 11 01 40 40

Энэ дагуу өмнөх төрийн 3 өндөрлөгүүд бүгд ирж цэц мэргэнээ сорьдог байжээ. Харин энэ жилийн наадмын цэц мэргэ сорих сорилтод Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсонгүй.  

Дуут харваа нь эртний Хүннү гүрнээс эхтэй, Их Монгол Улсыг хүртэлх 1600 гаруй жилийн түүхийг шингээсэн, монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг хэмээн үздэг. Судар бичигт тэмдэглэснээр олноор зэрэг харвасан дуут сум нисэж явахдаа их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг харуулж, эсрэг талын зүрхийг мохоодог байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол нум, харцагын исгэрээт сумаар долоон удаа харвасан боловч байгаа оносонгүй. Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар долоон удаа сум тавьсан ч мөн л байгаа оносонгүй.

1f7a1321 8384 4bdf 820a 397c691b60a2

Ерөнхийлөгч дараа нь дахин гарч ирж, хоёронтоо нум тавьсанаас нэг нь байгаа онолоо.

Сонирхуулахад, Энэ жилийн үндэсний сур харваад 530 харваач оролцож буй ба харваачдыг чансааны эрэмбээр нь бүртгэсэн аж.

Үндэсний сур харваанд: 

Монгол улсын дархан мэргэн 3
Монгол улсын даяар дурсагдах мэргэн 2
Монгол улсын даяан мэргэн 6
Монгол улсын мэргэн 16 оролцож байна.
Ихэвчлэн улсын гарамгай харваач, улсын хурц харваач, спортын мастер, спортын дэд мастерууд буйгаас гадна 61 залуу харваач оролцож байгаа аж.

Нийт эрэгтэй 360, эмэгтэй 180 харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.

Нэг хүн нэг босохдоо 4 сум харвадаг ба ээлж дараагаараа нийт 10 удаа босож харвасны эцэст 40 сум тавина. Ингээд хасаа, хана сур харваа дууссаны дараа хамгийн их оноо цуглуулснаар нь түрүү байрыг шалгаруулдаг аж

Үндэсний сур нь эрэгтэй 75, эмэгтэй 65 метрээс харвадаг. Үндэсний хана харвааны адаг өрөг дуусаж шүүгчид дүнгээ гаргаж буй бөгөөд одоо үндэсний хасаа харвааны эхэн өрөг эхлэн харваачид эрчит нумаа татаж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.