“Торгоны зам”-ын ялагчид тодорлоо

М.Хүслэн

“Торгоны зам 2019” (Silk Way Rally) олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-16-нд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт нийт 5003 км (уралдааны зам 2589 км) замд болж өндөрлөлөө. Уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикль оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Уралдааны сүүлийн гараа уржигдар БНХАУ-ын Жиаюгуан хотод болж ялагчид тодров. Энэ жилээс анх удаа нэмэгдсэн мотоциклийн ангилалд Австралийн тамирчин Сам Сандерланд түрүүллээ. Quad буюу дөрвөн дугуйтын ангилалд Польшийн тамирчин Рафел Соник аваргалсан байна. Автомашины ангилалд Катарын багийнхан бүх шатанд тэргүүлж, ялагч болсон юм. Уг багийн жолооч Нассер Ал Аттияа “Дакар ралли”-д гурван удаа түрүүлж, раллигийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан дэлхийн шилдгүүдийн нэг. Ачааны машины ангилалд “Камаз-мастер” баг тэргүүлжээ.

55823715 369987376928837 1203697256520220672 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.