СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машин дээрэмдсэн гэх дөрвөн хүүхдийг баривчилжээ
Энэ сарын 16-ны өдрийн 17.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж зорчих замдаа таксины жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож, унаж явсан автомашиныг дээрэмдлээ гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.
Дээрх гэмт хэргийг 15-17 насны Ж, М, У, Б гэх өсвөр насны дөрвөн хүүхэд үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тэдгээр хүүхдүүд дээрэмдсан автомашинаа жолоодож явахад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.