Брэд Питт, Анжелина Жоли нар эвлэрчээ
Арван хоёр жил хамт амьдарч, 2014 онд хуримаа хийсэн Холливүүдийн цуутай хос Анжелина Жоли, Брэд Питт нар гэр бүлээ цуцлуулахаар болсон тухай 2016 оны 12 дугаар сард дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Харин өнөөдөр Холливүүдийн цуутай хос эвлэрч, нэг гэрт эргэж орсон тухай Entertainment Tonight мэдээлснийг "Свободная пресс" уламжилжээ.
"Одоо зөвхөн урагшаа харж амьдарна гэдгээ тэр хоёр хоёулаа ойлгосон. Үл ойлголцол үгүй болсон. Асуудал үгүй болсон" гэж эх сурвалж дурдаад "Хүүхдүүдтэй холбоотой ямар ч маргаан байхгүй болсон" гэж тодотгосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.