Хуурамч мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна гэх нэрийн дор хуурамч эм хэрэглэсний улмаас ОХУ-д 12 хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Дээрх мэдээлэл нь батлагдаагүй, бодит эх сурвалжгүй, ташаа мэдээлэл бөгөөд ОХУ-ын Эмийн зохицуулалтын байгууллагаас мэдээлэгдээгүй, н.

7e89c28ecf73707d6ce05c54b40d6379

Иймд иргэдийг энэ мэт хуурамч мэдээлэлд автахгүй байх, аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулах, шаардлагатай тохиолдолд утсаар болон өөрийн биеэр хандахыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь WWW.INSPECTION.GOV.MN болон https://www.facebook.com/mergejliinhyanalt/ пэйж хуудсаар мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээн ажилладаг. 

Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах 1800-1286, 7012-8012 дугаарын утсыг тогтмол ажиллуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.