Монгол зураач Х.Хоснаран 30 метр өндөр зураг зуржээ

Австралийн Мельбурн хотод амьдардаг граффити урлагийн шинэ төрөл буюу гудамжны дүрслэх урлагийн бүтээл туурвидаг, зураач Х.Хоснаран Австрали Улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд 30 метрийн өндөртэй зураг зуржээ. Тэрбээр энэ талаараа өөрийн “фэйсбүүк”-тээ “Австрали Улсын Кароонда хэмээх жижиг тосгонд том хэмжээний бүтээлээ зурж дууслаа. Энэ миний зурсан хамгийн том хэмжээтэй бүтээл. Нийтдээ зургаан долоо хоногийн турш 200 гаруй ажлын цагт, лаазтай 600 гаруй цацдаг будаг, 160 литр акрилан будаг ашиглалаа. Бүтээлээ хийх явцад бороо, салхинаас шалтгаалж жаахан удааширсан. Мөн өргөдөг машинаа сольж, том хэмжээний машин авчруулж, бүтээлээ зурж дуусгасан. Бүтээлийн агуулгын хувьд эндхийн аж амьдралыг харуулсан” гэв.

1bd4a0164a954f9a2aff665de230c315 181513

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.