Бразилийн шүүх тэрбумтан Элике Батистаг сулласан байна

 

Бразилийн давж заалдах шатны шүүгч өнгөрсөн бямба гаригт тус улсын тэрбумтан Элике Батистаг түр баривчилсан тушаалыг цуцалж суллах шийдвэрийг гаргажээ. Элике Батистаг бусад сэжигтнүүдтэй холбоо тогтоож хамгаалалтын стратеги боловсруулахаас сэргийлэх зорилгоор түр баривчилсан аж. Гэхдээ холбооны шүүгч Симон Шрейбер энэ баривчлах тушаал нь түүний эрхийг хязгаарлах зэвсэг болгон ашиглаж болохгүй гэж мэдэгдсэн байна. 2017 оны эхнээс Элике Батистаг олон хэрэгт буруутгаж гэр хорионд байлгаж байжээ. Харин өнгөрсөн жил түүнийг Рио де Жанейро хотын захирагч асан одоо шоронд байгаа Серхио Габралд барилга барих гэрээний оронд 16.5 тэрбум ам. долларын авлига өгсөн хэргээр 30 жил шоронд хорих ял оноож байсан байна.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.