Шампуний саванд гахайн эс хулгайгаар тээвэрлэсэн фермерүүдийг яллажээ

 

Австралийн гахайн фермийн хоёр ажилтан дани үүлдрийн гахайн үр тогтоох эсийг шампуний саванд нууж хууль бусаар хил давуулан наймаалсан хэрэгт буруутгагдаж хорих ял сонсчээ. Торбен Соерэнсэнд хийсэн хэргийнх нь төлөө гурван жил, Хэннинг Лауэд хоёр жилийн хорих ял оноохоор болсон ба тэднийг хорио цээр, био аюулгүй байдлын хууль дүрэм зөрчсөн гэж үзжээ.

Холбооны газар тариалангийн сайд Брижет МакКензийн хэлснээр био аюулгүй байдлын хуулийг зөрчиж буй нь байж боломгүй, зүй зохисгүй хэрэг юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.