ВИДЕО: Армид элсэхийн тулд 15 жил ургуулсан үсээ тайруулжээ

 

Энэ жил 23 настай Рейнальдо Арройо найман настайгаасаа хойш 15 жилийн турш үсэндээ огт хайч хүргэлгүй ургуулжээ. Тэр армид элсэхийг хүссэн тул үсээ тайруулахаас өөр аргагүй болсон байна.

Эх орныхоо төлөө амь хайргүй тэмцэхээр явган цэргийн ангид нэгдсэн залуу 15 жилийн турш ургуулсан үсээ Locks of Love төрийн бус байгууллагад хандивлажээ. Түүний хандивласан үсээр хорт хавдрын эмчилгээ болон бусад үс унагадаг эмгэг өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд зориулсан хиймэл үс хийх юм байна. “Тиймээс миний үсийг хэн нэг хөөрхөн охин авах байх” хэмээн инээмсэглэн ярьжээ.

 

https%3A%2F%2Fcdn

 

АНУ-ын арми элсэгчдэд үсээ багасгах хатуу шаардлага тавьдаг. Цэргүүдийн үс чих, хөмсөг, дүрэмт хувцасны заханд хүрэх ёсгүй, толгойн хэлбэрийг харуулсан байхыг шаарддаг.

 

5

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.