Олон хүнийг хордуулсан “Даян хаан” зоогийн газрын үйл ажиллагааг зогсоожээ

 

талаар бид өмнө мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүлээн авалт болсон “Даян хаан” зоогийн газарт хяналт шалгалт хийж, хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд материал, хоолны дээж, унд ахуйн ус, орчны арчдас, мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүний дээж зэрэг нийт 28 нэр төрлийн сорьцийг авч лабораторид шинжлүүлсэн байна. , Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогдсон байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу Даланзадгад хотын “Даян хаан” нэртэй зоогийн газрын үйл ажиллагааг зогсоож, хэрэг үүсгэн шалгаж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.