Эммануэль Макрон Амазоны түймрийг олон улсын хэмжээнд авч үзэхийг уриалав

 

Амазоны ширэнгэн ойд асч буй түймэр өмнөх жилийнхээс 85 хувиар өссөн гэдгийг хиймэл дагуулын зурагнаас харуулсан. Ширэнгэн ойн түймэр нь олон улсын хэмжээнд авч хэлэлцэх хямрал гэдгийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлсэн байна.

Түүний хэлснээр энэ бямба гарагт болох Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Амазоны ширэнгэн ойн түймэр байх ёстой хэмээн уриалжээ. Гэсэн ч уг уриалгыг Бразилийн төрийн тэргүүн Жайр Болсонаро хурцаар шүүмжлэн буруушаасан байна.

 

50112402 303

 

Өмнөд Америкийн Бразил, Перу, Колумб гэх мэт улсуудыг дамнан оршдог Энд асч буй түймрийг төрийн бус байгууллагууд асаасан гэж Болсонаро буруутгаж байгаа ч баримт нотолгоогүй юм. Харин консерватистууд Болсонарогийн Засгийн газар ойг устгаж газар тариалан эрхлэх явдлыг дэмжсэн нь түймэр газар авах гол шалтгаан болсон гэж үзэж байна.

 

p07l683y

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.