ШЕЗ: Таван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг манайд ирүүлээгүй
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ гэдэг мэдээлэл өнөөдөр өдөр тутмын сонинуудад гарсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.