Байлдааны онгоцоор ус зөөж Амазоны түймрийг унтраахаар оролдож байна

 

Дэлхийн хамгийн том ширэнгэн ой Амазонд асч буй түймэр зөвхөн Бразил улсад бус олон улсад хамааралтай байгаль орчны тулгамдсан асуудал болоод байгаа юм. Бразилийн Засгийн газар Рондониа муж дахь Амазоны ширэнгэн ойд асч буй түймрийг унтраахын тулд байлдааны зориулалттай онгоцуудыг ашиглаж эхэлжээ.

Байлдааны Геркулес С-130 нисэх онгоцуудаар ус зөөж шатаж буй ойг услан түймрийг унтраахыг оролдож байна.

Энэ үеэр дэлхийн тэргүүлэгч долоон орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт Францын Биарриц хотод үргэлжилсэн. Уулзалтыг зохион байгуулагч орны төрийн тэргүүн Эммануэль Макрон Амазоны ширэнгэн ойн түймрийг уулзалтын гол сэдэв болгон хөндөж түймэрт өртөж буй улс орнуудад техникийн болоод эдийн засгийн тусламж үзүүлэхийг уриалсан юм.

 

4000

 

Энэ жил Амазон нь дэлхийн хамгийн том халуун орны ширэнгэн ой төдийгүй манай гарагийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг гэж үздэг. Бразилийн Ерөнхийлөгч маханд дурлагсдад зориулж мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэхээр ойг устгалд оруулсан нь түймэр гарах шалтгаан болсон хэмээн буруутгаад байгаа юм.

 

4619

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.