Борис Жонсон намынхаа гишүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулав

 

Их Британи улс Европын Холбооноос өрх тусгаарлахын тулд багагүй саад бэрхшээлтэй нүүр тулсаар байна. Энэ зун Тереза Мэйн халааг авсан Консерватив намын Ерөнхий сайд Борис Жонсоны Брекситийг бүтэлгүйтүүлэхгүйн тулд санаачилсан хуулийг Парламентын гишүүд эсэргүүцлээ.

Жонсоны хамгийн их найдлага тавьж байсан намынх нь гишүүд түүнийг эсэргүүцэж буй сөрөг хүчнийхэнтэй санал нэгдсэн байна.

Борис Жонсон төлөөлөгчдийн танхимд дэмжлэг авч чадаагүй тул дундын сонгууль явуулж магадгүй нөхцөл байдал үүсч байна. Ирэх 10 дугаар сард дахин сонгууль болбол Их Британи улс таван жилийн хугацаанд гурав дахиа Парламентын сонгууль явуулах юм.

Британи Европын Холбооноос гарч Брекситийг амжилттай батлах эцсийн хугацаа 10 дугаар сарын 31. Дундын сонгууль зарлаж чадахгүй бол Жонсон Европын Холбоотой дахин хэлэлцээр хийх амаргүй даваа угтах аж.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.