Филиппин: Төрөөд зургаа хоногтой нярайг цүнхэндээ авч явсан эмэгтэйг саатуулав

 

Филиппиний нийслэл Манила хотын олон улсын нисэх буудалд 43 настай үл таних америк эмэгтэй төрөөд ердөө зургаа хоногтой нярайг тээшиндээ хийж авч явж байгаад баригджээ. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар лхагва гарагт 18 цаг 20 минутын үед энэ талаар мэдээлсэн байна. Америк эмэгтэй хүүхдийн талаар нисэх буудлын ажилтнуудад огт мэдэгдээгүй байсан байна. Тэрээр өөрийгөө хүүхдийн авга эгч гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт байгаагүй ажээ. Хэргийг Филиппиний хүний наймааны эсрэг үндэсний товчоо шалгаж байна.

 

190904170032 02 philippine us woman baby exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.