Сэлэнгийн ногоочид энэ сарын 07-27-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд үзэсгэлэн худалдаагаа гаргаж байна
Улсын хэрэгцээний хүнсний ногооны дийлэнх хувийг дангаараа бүрдүүлэгч Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ногоочид нийслэлийн хэрэглэгчиддээ эрүүл хүнс эко бүтээгдэхүүнээ хүргэхээр Улаанбаатар хотноо 2 дахь намраа буужээ
Сэлэнгийн ногоочдын үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 07-ноос 27-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд гарч байна.
“Намрын ногоон өдрүүд-2019” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ногоочид оролцож байгаа бөгөөд тариаланчид ямар нэг нэмэлт химийн бодисгүй, ченжийн гар дамжаагүй, тариаланчаас хэрэглэгчийн гарт анхны үнээрээ шууд очих Сэлэнгийн ногоогоо дэлгэжээ.
Та энэ удаагийн үзэсгэлэн худалдаанаас Сэлэнгэ нутгийн шимт хөрсөнд ургасан бүх төрлийн хүнсний ногооноос гадна Сэлэнгэ нутгийн брэнд болсон зөгийн бал, утсан загас, хмелийн талх, халтар арвайн гурил зэргийг худалдан аваарай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилга, дэмжлэгтэйгээр уг үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.