Японы хуучин хатан Мичико хөхний хорт хавдрын хагалгаанд оржээ

 

Японы эзэн хаан Нарухито энэ онд хаан ширээ залгамжлах хүртэл улсын хатан байсан Мичико буюу Нарухитогийн ээж хөхний хорт хавдар туссаныг эрт үеийн илрүүлэг шинжилгээгээр тогтоожээ. Хатан Мичико хөхний хорт хавдар авахуулах хагалгаанд орсон тухай The Guardian мэдээлэв.

Төлөвлөсний дагуу хагалгааг Токиогийн их сургуулийн эмнэлэгт ням гарагийн өглөө хийжээ. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар хагалгаа хэдэн цагийн турш үргэлжилж амжилттай дууссан байна.

Саяако Курода гүнж хэргэм зэрэгтэй байсан ч энгийн ардтай гэрлэснээр хааны ордныг орхисон юм.

Акихито хаантай гэрлэж байсан энгийн ардын охин Мичико 1934 онд Токиод мэндэлжээ. Тэрээр Акихитод өнөөгийн эзэн хаан Нарухито болон ханхүү Акишино, Курода нарыг төрүүлж өгсөн юм.

 

Japan and Emperor on the Day of Abdication 011 e1556973891222 1024x632

 

Эх сурвалж: www.theguardian.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.