Нидерланд: Гурван хүнийг буудаж хороосон хэргийг террорист халдлага биш гэв

 

Дэлхийн хамгийн тайван улс орнуудын нэг Нидерландын Дордгехт жижиг хотод буун дуу гарч гурван хүний амь насыг хороосон хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Тус хотоос 20 гаруй км-т байдаг Роттердам хотын цагдаагийн газрын мэдээлснээр өөр нэг иргэн хүнд шархадсан байна. Тэдний урьдчилан дүгнэснээр буудалцаан терроризмын шинж чанаргүй байсан гэжээ. Дордгехт хотын дарга Воутер Колфф Твиттер хуудастаа аллагын гэмт хэргийн талаар жиргэж гэмт хэргийн газарт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцахаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.