Машинаа холдуулсангүй хэмээн буу тулган танхайрчээ
ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу 9 сарын 10-ны өдрийн 17.00 цагийн үед “Их хар сүлд” гэх бичигтэй машинтай хүмүүс хүн рүү гар буу тулгаад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад “Их хар сүлд” хамгаалалтын албанд ажилладаг 25 настай Э нь тус хорооны оршин суугчтай "Машинаа холдуулаагүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хийн гар буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил илэрсэн байна.
Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.