Үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. "Намрын ногоон өдрүүд"-ийн хүрээнд үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах арга хэмжээ зохиогдох гэж байна.
Үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг дараах таван төрлөөр шалгаруулна:
-Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн
-Шинэ нэр төрлийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
-Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
-Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн
-Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/
Шалгаруулалтын материалыг Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд 2019 оны 9 дүгээр сарын 23-ний Даваа гаригийн 10.00 цагаас өмнө хүлээн авч, шалгаруулалтыг 12.00 цагт явуулан, шилдэг бүтээгдэхүүний шагналыг 9 дүгээр сарын 24-ний Мягмар гаригт, “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулах ажээ. Шилдэг бүтээгдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байхаас гадна салбарын өрсөлдөх чадвар, хөгжилд хувь нэмэр оруулсан байдлыг харгалзан үзэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.