Найз бүсгүйдээ романтик орчинд гэрлэх санал тавих гэж байгаад живжээ

 

АНУ-ын Луизиана мужаас ирсэн залуу найз бүсгүйдээ романтик, дахин давтагдашгүй байдлаар онцгой сэтгэгдэл төрүүлэн гэрлэх санал тавих гэж байгаад далайн ёроолд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хос амралтаа өнгөрүүлэхээр зүүн Африкийн Танзани улсад ирсэн байжээ.

Стивен Вебер найз бүсгүй Кенеша Антойний хамт Пемба аралд усан доор унталгын өрөөтэй зочид буудалд амарч байсан гэж эх сурвалж мэдээлэв. Вебер гэрлэх санал тавихдаа усан доор шумбаж унтлагын өрөөний цонхон дээр өөрийн хайр дурлалаа илэрхийлсэн гараар бичсэн захидлаа барьж харуулсан байна.

Гялгар уутанд хийж уснаас хамгаалсан захидалд “Би чамд ямар их хайртайгаа хэлнэ гэхээс тэсч ядаж байна. Чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрлах болно. Миний эхнэр болооч гэж гуйж байна. Надтай гэрлэх үү?” хэмээн бичжээ. Гэвч романтик залуу найз бүсгүйнхээ хариултыг сонсохоор уснаас гарч ирэлгүй живж нас барсан байна.

 

190921132330 03 tanzania us man proposal drowns scli intl exlarge 169

 

Кенеша Антойнь уг харамсалтай явдлын талаар өөрийн Facebook хуудастаа “Чи минь тэр гүн харанхуйгаас дахин гарч ирээгүй болохоор миний хариултыг сонсож чадаагүй. Миний хэлэх үг бол Тийм, Тийм, сая удаа Тийм гэж хэлнэ. Тиймээ би чамтай гэрлэнэ” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

 

190921132253 02 tanzania us man proposal drowns scli intl exlarge 169

 

Мөн бүсгүй амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдрүүд хамгийн хүнд хэцүү үе болон хувирсанд, хайртай дотны хүнээ харамсалтайгаар алдсандаа гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Танзанийн эрх баригчид мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна. АНУ-ын Төрийн департаментаас тус улсад аялж амарч байсан иргэнээ алдсан гэдгийг мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.