НИТХ-ын төлөөлөгчид Хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт гарын үсэг зурж эхэлжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2019-09-26/ Хангарьд ордонд болно. Хуралдаанаар 10 шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч өнөөдрийн хуралдааны хамгийн халуун сэдэв нь Хотын дарга С.Амарсайханыг огцруулах эсэх асуудал байх магадлалтай.
Учир нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан өөрийн албан бланк дээр С.Амарсайханыг огцруулах гарын үсэг зурж, бусад гишүүдээ уриалж яваа аж. Хотын даргыг НИТХ-аас сонгодог. Энэ ч утгаар огцруулах эсэх нь хотын хурлын төлөөлөгчдөд буй.
НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэдний 15 буюу 1/3 нь огцруулах бланк дээр гарын үсэг зурж НИТХ-д өргөн барьвал Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэх журамтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.