Монголын үе үеийн эмч нарыг мөнхөлсөн хөшөөтэй боллоо

 

Монголын үе үеийн эмч нарт зориулсан анхны хөшөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урд өнөөдөр сүндэрлэлээ. Үе үеийн эмч нарынхаа гавьяа зүтгэлийг мөнхөлсөн хөшөөний нээлт өнөөдөр болж, ахмад, дунд үеийн эмч нар хүрэлцэн ирсэн юм.

IMG 7033 livetv

Уг хөшөөг төрийн соёрхолт, уран барималч Ц.Амгалан бүтээсэн бөгөөд

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Хамгийн өгөөмөр бүхнийг эх хүнээр төсөөлдөг. Тийм ч учраас уран барималч маань эмэгтэй хүнээр төлүүлсэн байх. . Түүнчлэн энд суралцаж байгаа оюутан залуус маань сургуулийнхаа хаалгаар орох болгондоо энэ хөшөөг харж “Хэн болох гэж байгаа, ямар үүрэг хариуцлага ногдож байгааг ухамсарлан ойлгоосой” гэж бодож байна. ” гэлээ.

IMG 7047 livetv

IMG 7123 livetv

IMG 7091 livetv

IMG 7131 livetv

Төрийн соёрхолт, уран барималч Ц.Амгалан “Эмч нарын эелдэг, соёлтой харьцаа, өвчтөнөө гэсэн тэр агуу сэтгэлийг монгол бүсгүйн дүрээр гаргах хэрэгтэй хэмээн шийдсэн. " хэмээн дурдав.

Монголын үе үеийн эмч нарт зориулсан уг хөшөөг бүтээхэд 89 орчим сая төгрөг зарцуулсан байна.

IMG 7102 livetv

IMG 7109 livetv

IMG 7114 livetv

IMG 7072 livetv

IMG 7099 livetv

IMG 7112 livetv

IMG 7113 livetv

IMG 7121 livetv

IMG 7127 livetv

IMG 7103 livetv

IMG 7116 livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.