Д.Гантулгыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн дүн гарлаа
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дуусжээ.
Шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм бурууг тогтоох шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагт хийх тов гаргасан байна.
Тэрбээр 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан юм. Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан.
Д.Гантулгын холбогдсон дээрх хэргүүдэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.