Музейнхэн нууцаар нэн ховор амьтдын чихмэлийг хадгалж байжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөв дүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн долдугаар сарын 3­-нд гаргасан. Харин шинэ музейтэй болох хүртэл тус музейн үзмэрийг Үлэг гүрвэлийн музейд байршуулан хадгалах юм.

. Тодруулбал, есдүгээр сарын 20-­нд Үлэг гүрвэлийн музейн зооринд нэн ховорд тооцогдох хандгайн тугал, хүдэрийн толгой, хойлог шувуу, могой, ондатар, булга, нохой зээх, цурхай, зэвэг загас, шаазгай, бүргэд, элсэг шувуу, цагаан зээр, дорго, туулай, ишиг загас зэрэг 20 гаруй төрлийн амьтдыг чихмэл болгохоор 3­5 хөлдөөгчид хадгалж байсан байна.

Дээрх нэн ховор амьтад нь “Улаан ном”­нд бичигдсэн тул агнахыг хуулиараа хориглодог. Тухайн хэргийг ЦЕГ­ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрээс тодруулахад “Нэн ховор амьтдыг агнаж, нуун дарагдуулсан гэх хэрэг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг шалгагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин Үлэг гүрвэлийн музейн Аж ахуйн албаны дарга Б.Мажигсүрэн “Байгалийн түүхийн музей манай музей рүү нүүж ирэх үеэр зөрчил илэрсэн. Алба нь тус тусдаа учраас энэ талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Манай албаныхан цагдаагийн байгууллага ирж, шалгах үеэр байгаагүй. Манай музейтэй хамааралгүй учраас нарийн мэдээллийг Байгалийн түүхийн музей өгөх байх” гэв.

Бид Байгалийн түүхийн музейд очсон боловч тус музейн нарийн бичгийн дарга “Мэдээлэл өгөх боломжгүй, захирал байхгүй байна” гэх тайлбарыг өглөө.

Б.Бадралмаа

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.