ҮХНӨ-ийг ард нийтээс асуухааргүй боллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.10.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Ингээд Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх үзсэн юм. 

Ингэснээр  

Харин одоо ҮХНӨ-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, шийдвэрлэх нөхцөл үүсч байна. Энэ нь ихээхэн цаг хугацаа шаардах асуудал бөгөөд энэ ондоо багтааж дуусах уу, үгүй юу гэдэг асуулт ч гарна. Юутай ч төслийг санаачлагч 62 гишүүн, эрх баригч намын дараагийн алхам юу болохыг хүлээх үлдэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.