Сайжруулсан түлшнээс болж хүмүүс угаартан нас барж байна уу?

 

10-р сарын 4-5-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон 16 хүн "Хордлогын яаралтай тусламжийн төв"-д ирсэн байна. Тэднээс хоёр хүүхэд нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл мөн өчигдөр/2019.10.06/ үдээс хойш нэмж хоёр том хүн нас барсан байна. Албан бус зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар

Уг хэрэгтэй холбоотойгоор өчигдөр орой/2019.10.05/-дд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаман дээрээ яаралтай хурал зарласан бол 21:00 цагийн орчимд Нийслэлийн онцгой комисс хуралдсан байна. Улмаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан

Нийслэлийн засаг дарга,

"Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган ажилах"-ыг холбогдох байгууллагуудад мөн үүрэг болгожээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.