Тугалаа аврах гэж байсан заанууд нэг дор үхжээ
Тайландын Као Яай үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Хью Нарок хүрхрээд таван заан, нэг тугал үхсэн байдалтай олджээ. Холбогдох албаны хүмүүс заанууд гурван настай тугалаа аврах гэж байгаад үхэцгээсэн гэж үзэж байна.
Харин уг ослоос амьд гарсан хоёр заан хүрхрээд гацсан байсныг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд олж аварчээ. Олон цаг тэнд гацсан заануудыг хан боргоцой, гадил жимсээр хооллоод явуулсан байна.
Ажилтнуудын ярьснаар заанууд үхсэн тугалыг хараад нүднээсээ нулимс унагаж уйлжээ. Заануудад тохиолдсон хэргийн дараа хүрхрээд олон нийт орохыг хориглосон байна.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.