Франц: Японы жуулчин 800,000 ам.долларын үнэтэй бугуйн цагаа дээрэмдүүлжээ

 

Францын нийслэл Парис хотын таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудлын гадаа Японы бизнес эрхлэгч 800,000 ам.долларын үнэтэй бугуйн цагаа бусдад булаалгажээ. .

Хохирогчийн ярьснаар үл таних эрэгтэй тамхи асуусан байна. Тамхи гаргаж өгөхөд хулгайч цагийг нь шүүрч зугтжээ. Японы иргэний хулгайчид шүүрүүлсэн цаг Ричард Милле Туэрбиллон брэндийн алмаз эрдэнийн шигтгээтэй цаг байжээ. .

Ойрын саруудад Парис хотод үнэтэй, тансаг цагнууд хулгайд алдагдах нь их байгаа юм. Он гарснаас хойш 70 гаруй ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.