Н.Золжаргал: Австри дахь байрыг би хууль ёсны орлогоороо худалдан авсан

 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ буюу 2015 онд Австри Улсад 650 мянган ам.доллараар байр худалдан авсан хэмээн АТГ-аас буруутгаж яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн гэх мэдээлэл тархсан.

Бид Н.Золжаргалтай утсаар холбогдож, дээрх асуудлыг тодруулахад “. Хууль хяналтын байгууллагаас дуудах бүрт би очиж шаардлагатай мэдээлэл, мэдүүлгийг өгсөөр ирсэн. . Миний байртай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага шалгах нь ч зөв. Шалгаад үнэн худлыг нь тогтоогоод гаргаад ирэх байх” гэв.

Шүүх хурлын тов хэзээ гарсан, хэчнээн метр квадрат байрыг худалдан авсныг асуухад “Прокуророос миний хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгээ хэлж байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Харин шүүхийн тов гараагүй байгаа. Австри Улсад авсан байр 110 гаруй мкв хэмжээтэй байсан” гэлээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.