Энэтхэг: Ахуйн зориулалттай хий дэлбэрснээс хоёр давхар барилга нуржээ

 

Уттар Прадеш мужид айлд хэрэглэж байсан ахуйн зориулалттай хий дэлбэрсэн байна.

Мау дүүрэгт өнөөдөр болсон дэлбэрэлт хүчтэй байснаас хоёр давхар байшин нурсан байна. Аврагчид барилгын нурангид илүү олон хүн дарагдсан байж болзошгүй хэмээн эмээж, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Хөршүүдийнх нь ярьж байгаагаар хүчтэй дэлбэрэх чимээ гарсны дараа барилга шатаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.