УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг нөгөөдөр шүүнэ

 

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх зүйл заалт буюу хүчиндэх гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлээд байгаа юм.

Д.Гантулга нь Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт нэр холбогдсоныхоо дараа өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан бөгөөд гэм бурууг шалгах явцад Э.Амаржаргал гэх эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх өөр хэрэгт давхар холбогдоод байгаа билээ. Шүүхээс Д.Гантулгыг гэм буруутай гэж үзвэл тэрбээр тав хүртэлх жилийн хорих ял эдлэх юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.