БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ
Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ.
Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.
Хүндэт зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:
Цагийн хуваарь:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол хөдөлнө.
-БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол хөдөлнө.
Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
Хөдлөх цэг:
-Монголын талаас: Өмнөговь аймгийн Ханбогд сум
-Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас
Тариф:
-Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
-Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.