21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ

 

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Уг хуулийн төслөө тойргийн иргэд, сонгогчдоос гаргасан саналд үндэслэжээ.

1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдан, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар

-төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэй,
-төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй,
-27-оос дээш жил ажилласан, эмэгтэй нас харгалзахгүйгээр,
-32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйг хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. 

Тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байсан байна. Харин Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тэтгэврийн насны болзол, нөхцлийг хангаагүй 44,4 мянган иргэний тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор”-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.  Эдгээр иргэдээс  Харин 17.0 мянга нь буюу 80.2 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр (374.8 мян.төг)-ээс бага тэтгэвэр авч байгаа юм.

Иймээс дээрх 21,2 мянган иргэдийн тэтгэврийг тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь хуулийн төслийг санаачилжээ.  Хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах Хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгажээ. Уг хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцэн дэмжжээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.