Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлээгүй бол 50-500 мянгаар торгоно

 

Улаанбаатар хотын хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 1150, ахуйн үйлчилгээний чиглэлээр 3600 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр

Учир нь  "Худалдаа, үйлчилгээний байгууллагууд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэгчидээ чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх"  тухай  Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/995 дугаар захирамж гарсан юм.

Ингэснээр үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхийн зэрэгцээ орчны бохирдол, хөрсний бохирдол буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, халдварт өвчин дамжин тархах эрсдлийг бууруулна гэж үзэж байгаа юм.

Хэрэв худалдаа, үйлчилгээний газрууд үнэгүй ариун цэврийн өрөөгөөр үйлчлээгүй тохиолдолд МХГ-ын дуудлагын 70128012 утсаар мэдэгдэж, гомдол гаргах боломжтой юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.