Филиппин улсын 74 настай Ерөнхийлөгч ташаагаа гэмтээжээ

 

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте  мотоциклтой осолдож ташаагаа гэмтээж, шалбарсан тухай төлөөлөгч нь мэдэгджээ.

Ойрын өдрүүдэд 74 настай төрийн тэргүүний эрүүл мэндийн байдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр лхагва гарагийн үдээс хойш Ерөнхийлөгчийн ордны ойролцоо осолд орсон гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэж үзсэн байна. Дутерте ордны хашааг тойрсныхоо дараа тээврийн хэрэгслийг зогсоол дээр байрлуулах гэж байгаад бэртжээ.

.

Дашрамд дурдахад Филиппин улсын хуулинд төрийн тэргүүн гэнэтийн ослоор амиа алдсан болон ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд Ерөнхийлөгч эрх мэдлийг нь шилжүүлэн авдаг байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.