Хятад, Оросыг холбосон байгалийн хийн хоолойн барилгын ажил дуусчээ

 

Хятад, Оросыг холбосон байгалийн хийн хоолойн барилгын хойд хэсгийн ажил дуусч, стратегийн томоохон объектыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Нийт 1067 км үргэлжлэх хийн хоолой Хятадын зүүн хойд хэсгийг Оросын газар нутагтай холбох юм. Хийн хоолойн барилгын ажил дууссанаар ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс Хятад Оросоос байгалийн хий авахаар төлөвлөж байна. Хийн хоолой барих ажил 2015 оны зургадугаар сард эхэлж, Сибирь, Алс Дорнодын Владивосток хотоос эхлэн Чаяндин, Ковыктинаар дайрч, Оросын нутгаар нийтдээ 4000 мянган км үргэлжилж байгаа юм. Хийн хоолойн бүтээн байгуулалт Орос, Хятадын эрчим хүчний салбарын томоохон төсөлд тооцогдож байгаа билээ.

undesnii%20shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.