Төрийн машины тоо буурснаар зардал 5 тэрбум төгрөгөөр багасжээ

 

Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэдэг автомашин 2012 онд 6857, 2016 онд 6880 ширхэг бүртгэгдсэн байна. Засгийн газраас албаны автомашины хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авснаар 2017 оны эцсээр 6020 автомашин тоологдсон байна. .

Төрийн байгууллагад ашиглагдаж буй  суудлын автоамашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын, тусгай үйлчилгээ /галын, түргэний, гүйцэтгэх ажлын гэх мэт/ гэж ангилдаг. Энэхүү ангиллаас албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээг хязгаарлах, хяналт тавих зэрэг асуудлууд яригдаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.