Сурагчдын толгойд картонон цаас угласан сургуулийн захиргаа хүлцэл өчжээ

 

Энэтхэг улсын Карнатака мужийн Хавери хотод байдаг их сургуулийн өмнөх Багат коллежид шалгалтын үеэр оюутан, сурагчдын толгойд хуулахаас сэргийлж картонон хайрцаг угласан зураг олон нитийн анхаарлыг татаад байсан юм. Сургуулийн ерөнхий менежерийн гаргасан санал олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч сургуулийн захиргаа хүлцэл өчсөн байна.

. Сургуулийн ажилчдын нэг эдгээр зургийг авч Facebook хуудсанд байршуулсан байна.

 

191021115322 01 india box student exlarge 169

 

Уг шалгалтын өдөр 72 сурагч улирал дундын шалгалтад орсны 56 нь толгойдоо хайрцаг углажээ. Сургуулийн захиргаа хүлцэл өчихөөсөө өмнө өөрсдийн үйлдлийг хамгаалж сурагчдад эвтэйхэн байсан төдийгүй тэд өөрсдийн өмсөх хайрцгаа гэрээсээ авчирсан гэжээ.

 

191021115459 03 india box student exlarge 169

 

Шалгалт өгч дуусах нэг цагийн турш тэд хайрцгийг өмсөх ёстой ч сурагчид 15-30 минутын дараа тайлцгаасан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.