Under Armour брэндийн гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэж өгнө

 

Дэлхийд алдартай спорт хувцасны брэнд Under Armour-ын гүйцэтгэх захирлаар 1996 оноос хойш ажилласан, тус брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Кевин Планк ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ.

Тэрээр 2020 оны нэгдүгээр сарын нэгэнд гүйцэтгэх захирлын албан тушаалыг одоогоор үйл ажиллагаа эрхэлсэн даргаар ажиллаж буй Патрик Фрискэд шилжүүлэх юм байна. Харин Планк компанийн брэнд хариуцсан даргын албан тушаалд томилогдож сэлгээ хийхээр болжээ.

Хамгийн анх Вашингтон дахь эмээгийнхээ эзэмшилд компаниа үүсгэн байгуулалцсан цагаас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж ирсэн Кевин Планк Under Armour компанийн олонд танигдсан нүүр царай юм. .

 

tech ces ibm

 

Сайн, муу аль ч талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсаар ирсэн Планк мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ түүнийг орыг залгаж буй Фриск компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд яг тохирсон хүн хэмээн онцолсон байна. Планк “Бидний хамтдаа бүтээсэн түүхийн он жилүүдэд тэр миний хамтрагч байж, ур чадвараараа уг брэндийн дэлхийн хэмжээнд таниулсан” гэжээ.

Энэ хооронд тус брэндийн бэлэн хувцасны борлуулалт Хойд Америкт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Жилийн өмнөхөөс гурван хувиар борлуулалт буурсан тухай CNN мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.