Иракт ЗГ-ын эсрэг жагсаалын үеэр 60 гаруй иргэн амиа алдав

 

Иракийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр баасан гарагаас эхэлсэн жагсаал тэмцлийн үеэр 63 хүн амиа алдаад байна. Аюулгүйн албаныхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, галт зэвсэг ашиглажээ.

Бямба гарагт Аль Насирияд гурван хүн, Багдад хотод гурван хүн амьсгал хураасан байна. .

Дивания хот дахь Бадр улс төрийн намын байранд гал гарч 12 хүн шатаж амиа алдсаны дараа эмх замбараагүй байдал газар авсан байна. Эрх баригчид галын шалтгааныг тодруулахаа мэдэгджээ.

 

191025093127 02 iraq protest 1025 exlarge 169

 

Баасан гарагийн орой Багдадын төв Тахрирын талбайд олон зуун жагсагчид цугласан юм. Тэд. Энэ бүсэд Иракийн Парламентын ордон болон барууны элчин сайдын яамд байрладаг.

 

191025094145 03 iraq protest 1025 exlarge 169

 

Энэ сарын эхэнд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал зургаа хоногийн турш үргэлжилж 100 гаруй иргэн амиа алдаж, 5,000 гаруй жагсагч гэмтэж бэртсэн хэмээн CNN мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.