Дугаарын хязгаарлалт өвлийн хуваарьт шилжлээ
Өвөл цагийн бүсчлэлээр авто замын хөдөлгөөний хязгаарлалтыг өөрчлөх хуваарьтай. Энэ журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт орсон билээ.
Энэхүү шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийн мөрдөж байгаа. Үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжээд байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.