Долларын ханш 10 хоногийн дотор 11 төгрөгөөр өсөв

 

Манай улс Олон улсын мөнгө угаах терроризмэй тэмцэх олон улсын ФАТФ байгууллагын “Саарал жагсаалт”-д ороод 10 хонож байна.

Хэдийгээр Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч нарын Монгол Улсын санхүү, мөнгөний бодлогыг тодорхойлж, зангидаж байгаа хүмүүс “ “Саарал жагсаалт” бол айх зүйл биш. Ханшинд савлагаа үүсэхгүй, эдийн засагт нөлөө үзүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү валютын ханшинд савлагаа үүсч эхэлжээ.

Харин энэ өсөлтийг тогтоохгүй бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, цаашлаад иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлж эхэлнэ. Алсдаа улс орны эдийн засагт ч нөлөөлөх сөрөг талтайг эдийн засагчид онцолж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.