Налайх Чойрын чиглэлийн автозамыг маргааш нээнэ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн барьж эхэлсэн Налайх Чойрын чиглэлийн 20,9 км авто замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил дуусч маргааш буюу арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор нээхээр болжээ.
Уг авто зам нь зорчих хэсгийн дөрвөн эгнээтэй, явган хүн болон дугуйн замтай голоороо эсрэг хөдөлгөөний тусгаарласан бетонон тусгаарлагчтайгаар хийгдсэн байна.
Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, таван байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.