Хугацааг нь засварласан "Гүрж ногоон цай" худалдаалж байжээ

 

МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

Хяналтын явцад “Gimex” ХХК-ийн “Хөсөг” цай, “Нутгийн цай” ХХК-ийн “Шар цай” (пакеттай) 30ш болон “Гүрж ногоон цай” буталсан (грузия кобулети чай) цайны хугацаа дууссан байхад хуурамч шошго нааж, хүнсний худалдаа үйлчилгээнд нийлүүлсэн, худалдан борлуулж байсныг илрүүлэн, хураан авчээ.

Иймд иргэд аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа он, сарыг сайтар харж, засварласан эсэхийг шалгаж байхыг сануулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.