Нигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ

 

Нигерийн Лагос хотод сургуулийн эсрэг талын байшинг хамгаалуулахаар авчирсан байсан арсланг сурагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс холдуулжээ.

Эрх баригчид өнгөрсөн баасан гарагт уг байшингаас хоёр настай арсланг олсон байна. Үүрэг гүйцэтгэгч хүчний байгууллага арсланг Богиже Ому амьтны хүрээлэн рүү зөөжээ.

Ойр орчмын оршин суугчдын өгсөн гомдол, хүсэлтийн дагуу Лагосын хүрээлэн буй орчныг хамгаалах газар энэ талаар эрх баригчдад мэдээлсэн байна. .

Арсланг тэжээж байшингаа хамгаалуулж байсан этгээдийг илрүүлсэн ба тэрээр ойролцоогоор хоёр сарын өмнө түүнийг байшиндаа авчирсан гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.