Гэрээсээ төөрсөн тэмээ, үхэр, илжиг гурав хамт эсэн мэнд олджээ

 

Зул сарын баяр болоход сар гаруйн хугацаа үлдсэн боловч зарим амьтдын хувьд арай эрт эхэлжээ.

Тэд Годдард хотоос алга болсон ба салж холдолгүй хамтдаа явж байсныг цагдаа нар хэлжээ. Тэжээвэр амьтдыг олсон Годдард хотын цагдаагийн газар эзнийг нь хайж байгаа тухай зарласан байна.

Удалгүй ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан алдсан амьтдаа таньж олж авчээ. Машинд дайруулалгүй, гэрээсээ хэт холдолгүй олдсон тэмээ, үхэр, илжиг гурав ховор тохиосон эрх чөлөөтэй ч богино хугацаандаа хоорондоо салалгүй тун нөхөрсөг байсан нь олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлсэн байна. .

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.